Токио ба Осака хотын аялал

Энэхүү аяллаар бид Токио хотоор аялан Сумогийн ордон, эртний Асакүса Сенсожи сүм, Далай дээр барьсан хиймэл арал, алдарт Фүжи уул, Ошино хаккай цөөрөм, Осака хотод очин Осака хотын нэрийн хуудас болсон Осака цайзыг үзэн мөн Токио ба Осакад томоохон худалдааны төвүүдээр худалдан авалт хийх боломжтой.

Өдөр 1Улаанбаатар - Токио

Өдөр 1Улаанбаатар - Токио

  • Өглөө 08:55 цагт Чингис Хаан нисэх буудалд цуглан бүртгэлээ хийж хилээр нэвтрэн онгоцондоо сууна.

  • 14:30 цагт Нарита олон улсын нисэх буудалд газардсаны дараагаар хөтөч, жолооч нар тосон авч, Токио хотын зүг хөдлөнө.

  • Зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

  • Улаанбааатар Токио нислэг 4 цаг 40 минут үргэлжилнэ. Нарита олон улсын онгоцны буудлаас Токио хот хүртэл 1 цаг 30 минут машинаар явдаг.

Буудал ба хоол

Оройн хоол: Ресторан

Буудал: 4 одтой буудал

Өдөр 2Токио хотын аялал

Өдөр 2Токио хотын аялал

  • Арлын Япон оронд Монгол улсын нэрийг сумо гэх спортоор дамжуулан гаргаж ирсэн сумогийн ертөнцийг сонирхон сумогийн ордонтой танилцана.

  • Токио дахь хамгийн эртний сүм болох Асакүса Сенсожи сүмээр зочлон, хүсэл биелүүлдэг бурхан болох Ариун Авалокитесвара Бодьсадвад мөргөөд цааш явна. Уг сүмийн хажууханд байрлах Японы эртний худалдааны гудамж болох Накамисэгээр зугаалж, хотын бэлэг дурсгалын дэлгүүр болон хамгийн амттай хоолны бүхээгүүдээр үйлчлүүлэх боломжтой.

  • Далай дээр бүтээсэн хиймэл арал болох Одайба руу хөдлөнө. Токио хотын боомтыг Одайба аралтай холбох 918м урт Солонгон гүүр болон япон дахь францын жил дурсгалын арга хэмжээний үер хуулбарлан босгосон эрх чөлөөний хөшөө болон тоёото автомашины үзэсгэлэнг үзнэ.

  • Зочид буудалдаа очин амарна.

Буудал ба хоол

Өглөөний цай: Буудал

Өдрийн хоол: Ресторан

Оройн хоол: Ресторан

Буудал: 4 одтой буудал

Өдөр 3Фүжи уул аялал

Өдөр 3Фүжи уул аялал

  • Өглөөний цайны дараа Япон улсын бэлгэдэл болох хамгийн өндөр уул Фүжи уулыг зорин хөдлөнө.

  • Фүжи уулын тав дахь тавцан буюу 2400м-ийн өндөрт машинаар гарч болох хамгийн өндөр цэгт гарна. Та бүхэн энд зургаа авхуулж бэлэг дурсгалын зүйл худалдан авах боломжтой. Фүжи уулын орой нь 3776 метр өндөрт байдаг.

  • Ошино хаккай цөөрөмтэй танилцана. Энд Япончуудын эртний амьдарлыг харуулсан хэв маяг бүхий дурсгалт газар их бий. Мөн Фүжи уулыг алсаас тольдон халуун кофе уух боломжтой.

Буудал ба хоол

Өглөөний цай: Буудал

Өдрийн хоол: Ресторан

Буудал: 4 одтой буудал

Өдөр 4Токио - Осака хот

Өдөр 4Токио - Осака хот

  • Өглөө Токиогоос хурдны галт тэргээр хөдлөн Япон улсын 2 дахь том хот болох Осака руу явна.

  • Ирэх замдаа Аутлет худалдааны төв ороод далайн эргээр зугаална

  • Осака ба Токио хотууд 497 км зайтай ба бид суман галт тэргээр 2 цаг 50 минут явна.

Буудал ба хоол

Өглөөний цай: Буудал

Өдрийн хоол: Ресторан

Буудал: 4 одтой буудал

Өдөр 5Осака хотын аялал

Өдөр 5Осака хотын аялал

  • Японы хамгийн алдартай дурсгалт газруудын нэг болох 1583 онд баригдсан Осака цайзаар аялана. Цайз дээрээс бид Осака хотыг бүтнээр нь тольдон харж болно.

  • Гоо сайхны компани үзэж танилцана. (Жуулчид хүсвэл)

  • Үдээс хойш Осака хотын худалдааны үйлчилгээний төв Дотонбори (道頓堀), Нанба (なんば) зэрэг гудамжуудаар зочилж шоппинг хийнэ. Энэ гудамж нь үнэтэй брэндийн дэлгүүрүүдээрээ алдартай.

Буудал ба хоол

Өглөөний цай: Буудал

Өдрийн хоол: Ресторан

Буудал: 4 одтой буудал

Өдөр 6Чөлөөт өдөр

Өдөр 6Чөлөөт өдөр

  • Энэ өдөр чөлөөт өдөр ба та бүхэн Япон улсад хамгийн томд тооцогдох “Universal Studios in Japan” адал явдал, гайхалтай үзвэр үйлчилгээ, хөгжөөнт тоглоомын паркад тоглож болно. Мөн Далайн эрэг дээрхи Аквариумаар орох ба мөн буудлын ойролцоо дэлгүүр хэсч болно.

Буудал ба хоол

Өглөөний цай: Буудал

Буудал: 4 одтой буудал

Өдөр 7Oсака - Токио Чөлөөт өдөр

Өдөр 7Oсака - Токио Чөлөөт өдөр

  • Бид өнөөдөр Токио хотын зүг явна.

  • Токио хотод буудалдаа ороод чөлөөт цаг. Маргааш буцах тул та ачаа бараагаа бэлдэж янзлан буцах бэлтгэлээ хийгээрэй. Мөн та буудлын ойроцоох дэлгүүрээр үйлчлүүлж худалдан авалт хийх боломжтой.

Буудал ба хоол

Өглөөний цай: Буудал

Буудал: 4 одтой буудал

Өдөр 8Токио - Улаанбаатар

Өдөр 8Токио - Улаанбаатар

  • 07:00 - 08:00 Цагийн хооронд өглөөний цайгаа буудалаа ууна.

  • Энэ өдөр бид Монголруу буцах тул та ачаа тээшээ бэлдэн явах бэлтгэлээ хангана.

  • 10:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд автобусндаа суун нисэх буудал явна.

  • 15:30 цагт Нарита-Улаанбаатар чиглэлд ниснэ.

  • Монголын цагаар 20:35 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар бидний аялал өндөрлөнө.

Буудал ба хоол

Өглөөний цай: Буудал